Ассанжид ял оноосон нь ӨШӨӨ АВАЛТ

“Wikileaks” цахим сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өчигдөр ял сонссон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Лондон хотын шүүх түүнд 50 долоо хоног буюу нэг жил хорих ял оноосон байна. Тэрбээр 2012 онд хүчингийн хэрэгт буруутгагдаж, барьцаагаар суллагдсан үеэдээ оргон зайлсан юм.
Улмаар шүүн таслан ажиллагааны журмыг зөрчиж, саяхныг хүртэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байжээ.
Шүүхийн шийдвэрийн дараа “Wikileaks” цахим сайт "Ассанжид ял оноосон нь яг л өшөө авч буй мэт харагдаж байна. Гол асуудал шүүх Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх асуудал дээр шударга хандах нь бидний сэтгэлийг зовоож байна" гэж мэдэгдлээ.
Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудлаар өнөөдөр шүүх хэлэлцэх билээ.
Тэрбээр АНУ-ын улсын нууцын зэрэглэлтэй материалыг сайтаараа дамжуулан нийтэд түгээсэн нь Вашингтоныг багаггүй сандаргасан гэхэд болно. АНУ түүнд хийсэн хэргийнх нь төлөө 30 жилийн ял оноохоор төлөвлөж буй юм.
Мөн Ассанжийг АНУ-аас гадна Шведийн тал бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж, шилжүүлэн өгөхийг Их Британиас хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ