Үндэсний тээвэрлэгч компаниудын 90 хувь нь дампуурахад хүрчээ

Тавантолгойн тээвэрчдийн эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2019.05.06/ мэдээлэл хийж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад:
2019 оны 4 дүгээр сард Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдлын талаарх асуудлыг биечлэн анхаарч, Хэрэг эрхлэх газрын дарга таны биеийг байлцуулан, нийгмийн асуудал, зам засвар, тээвэр зохицуулалтын талаар шат дараалсан арга хэмжээ авахыг холбогдох яам газруудын удирдлага нарт үүрэг болгосноор тээвэрчдийн нийгмийн асуудлууд хэтдээ сайжрах итгэл найдварыгбий болгосон. Гэвч сүүлийн өдрүүдэд ЭТТ ХК -ийнуурхайн нүүрс ачилт хүндэрч, нүүрс тээврийн үйл явц зогсох шинэ нөхцөл байдал бий боллоо.
Хятадын худалдан авагч талаас уртын буюу 230 км замын нүүрс тээврийн 1 тонн/км -ийн тээврийн хөлсийг 120 юань байсныг шат дараалан бууруулсаар байна. Энэ нөхцөлд тээврийн компаниуд бололцоо нөөцөө шавхан өр зээл тавьж, тээврээ хэвийн үргэлжлүүлсээр ирсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн 24 цагаас эхэлж тээврийн үнийг дахин буулгаж 70 юань болгосон тухай мэдэгдлийг Хятадын худалдан авагч талаас нүүрс тээврийн компаниудад хүргүүлсэн байна.
Ингэснээр нүүрс тээврийн компаниуд алдагдалд орох, цаашлаад шууд дампуурах нөхцөл байдал бий болж байна. Үндэсний гэх тодотголтой компаниудад харьяалагддаг лизинг өр зээлийн машинтай жолооч нар цалин хөлсөө авах баталгаагүй болж, зээл хүүгийн өрийн данс нь улам зузаарч ирлээ.
Нүүрс тээвэрт шууд оролцдог нийт 11 мянга орчим тээврийн хэрэгслийн 20 орчим хувийг л үндэсний тээвэрлэгч компаниуд эзэлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар тээврийн хөлс 65 юань болсон тул эдгээр компаниудын 90 орчим хувь нь машинуудаа парклан сул зогсох байдалд шилжээд байна.
Нүүрс тээврийн хөлсийг Хятадын худалдан авагч нар, тэдгээрийн зуучлагч талаас ийнхүү дуртай өдрөө, хүссэн үедээ өөрчилж байх боломжийг олгосон зохицуулалт нь Монгол улсын нутаг дэсгэрт мөрдвөл зохих тодорхой хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж бид үзэж байна.
Нүүрс тээвэрт тулгарсан дээрх нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаагаа зогсоох,тэдний тээвэрчдийн гэр бүл болох 20 мянга орчим өрхийн амжиргаа хүндрэх, цаашлаад Монгол улсын нүүрсний экспортын хэвийн үйл явцыг алдагдуулж болохуйц нөхцөл бий болсон тулдараах арга хэмжээг нэн даруй авч өгөх шаардлагыг танд хүргүүлж байна.

ШААРДЛАГА:
1. Нүүрсний чанар гэрээний заалтад тэнцэхгүй байгаа шалтгаанаар Хятадын талаас нүүрс худалдан авалтаа түр зогсоож байгаа асуудлыг нэн яаралтай Засгийн газрын түвшинд авч үзэх.
2. Тавантолгой –Гашуун сухайтын замд 230 км уртын тээвэрт 1 тонн / км -т70 юань, харин25 км богинын тээврийн үнэ 1 тонн/км –т 120 юань буюу хэт зөрүүтэй байдал бий болсон талаарнээлттэй сонсгол хийх. Цөөхөн тооны нүүрс худалдан авагч компаниуд тээврийн хөлсийг унагаах бололцоог худалдан авагч талд олгож байгаа ЭТТ ХК-ийн нүүрс худалдах гэрээнд мэргэжлийн байгууллага,шинжээч, хуульч нарын оролцоотойгоор дүгнэлт гаргуулах.
3. 2019 оны II улирлаас нүүрс худалдан авагч талуудтай байгуулсан нүүрс худалдахгэрээнд МУ- ын холбогдох хуульд заасан тээврийн хөлсний талаарх заалтыг мөрдүүлэх арга хэмжээг нэг мөр авч, энэ заалтыг тусгасан байдлаар нүүрс худалдан авах талтай байгуулсан бүх гэрээг яаралтай шинэчлэх арга хэмжээг авч мөрдүүлэх
4. Нүүрс тээврийг цаашид зөв оновчтой зохион байгуулах, Үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниудыг дэмжих бодлогыг тусгайлан гаргаж, Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцүүлэх.
5. Нүүрс тээвэрлэх эрх зүйн орчин, зохицуулалтын талаар төрийн байгууллага албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2019.05.13- ний өдрийн дотор зохион байгуулах эдгээр болно.
6. НДЕГ-аас даатгалтай холбоотой “шалгалт” арга хэмжээ зохион байгуулж, алдагдалд орж ажилгүй зогсож байгаа тээврийн компаниудыг хавтгайруулан торгох үйл явц сүүлийн нэг сар идэвхжиж байгааг зогсоох арга хэмжээ авахыг салбарын сайд С.Чинзориг анхааралдаа авахыг хүсье. Нүүрс тээрийн онцлог нөхцөл байдлыг тодруулж, тээврийн компаниуд даатгалын орчинд ялгаатай тэгш бус орчинд байгааг харж, тээврийн төлбөр тооцоог Монгол улсад, Монгол төрөгөөр хийдэг болгох зэрэг суурь асуудлыг шийдсэний үндсэн дээр НДШ үнэн зөвөөр бодитой төлөгдөх хөрс бий болох тул энэ чиглэлийг Засгийн газар анхаарч ажиллах эдээр болно.
Бидний зүгээс тавьж буй энэхүү шаардлага нь төр засаг болонхэн нэгнийг шууд буруутгасан бус үүссэн нөхцөл байдлыг дарагдуулах байдлаар, туйлд нь хүртэл үргэлжлүүлсээр байгаа хамаарах албан тушаалтан, шийдвэр гаргагчдын буруутай хэнэггүй үйл ажиллагаанд цэг тавих. Цаашид нүүрс экспорт тээвэр зохицуулалтын талаар нэг талыг барьсан явцуу шийдвэрийг хэн нэг улс төрийн томилгооны албан тушаалтан, эрх мэдэлтэн дур мэдэн гаргах, үүгээрээ нүүрс тээвэрт оролцож буй ААНБ, иргэд, тээвэрчин жолооч нарын үүрэх ачаа хүндрэх, амь насаараа дэнчин тавих эрсдлийг бий болгож байгаа асуудлыг таслан зогсоож, судалгаатай хамтын зөв шийдлээр асуудлыгцэгцлэх зорилго агуулж буйг энд онцольё.
Шаардлагын үндэслэлд дурьдагдсан нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл нүүрс тээвэрт бүртгэлтэй авто машин барьж буй жолооч нарын ажлын байр, цалин хөлс, ар гэрийнх нь аж амьдарлын баталгааг үүрч, өмнөх төрийн үе залгамжилсан хүнд суртал нэгдсэн бодлогогүй, уялдаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийн золиос болж, хүнд суртал авилга, олон төрлийн шахалт хавчилт дарамтыг тэсэн зүтгэж ирсэн үндэсний хөрөнгө оруулалттайнүүрс тээврийн компаниуд цаашид хүлцэн тэсэх боломжгүй нөхцөлд орж, асуудлыг шийдвэрлэх тэмцлийн хэлбэрийг сонгохоос өөр гарцгүй болж байгааг танд уламжилья” гэжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ