Ажилчдаа амиа хорлоход нөлөөлсөн гэх Франц захирлыг шүүж эхэллээ

img

Францын харилцаа холбооны "France Telecom" компанийн экс гүйцэтгэх захирал Дидье Ломбардыг ажилтнууддаа "сэтгэл зүйн хүчирхийлэл" үйлдсэн хэмээн буруутгаж, уг хэргийн шүүх хурал Парис хотноо үргэлжиж байна. 

 

 

Түүнийг "France Telecom" компанийг тэргүүлж байх хугацаанд 35 ажилтан амиа хорлож, хэд хэдэн ажилтан амиа хорлохыг завдсан байна. 

 

Гэхдээ "энэ тоо баттай тоо баримт биш" гэдгийг прокурорууд мэдэгдээд "Хохирогчдын тоо 40-50 байж магадгүй" гэж мэдэгджээ. 

 

Хамгийн олон ажилтнууд амиа хорлосон гэх 2008-2009 оны үед Дэлхийн эдийн засгийн хямрал бүх нийтийг хамрахаас гадна "France Telecom" компани дампуурах эрсдэлтэй байжээ. Д.Ломбард компаниа авч үлдэхийн тулд 2007-2010 оны хооронд компанийнхаа бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, 10 мянган ажлын байрыг цомхотгож, 20 мянган ажилтнаа ажлаас нь халсан байна. Мөн 2013 онд компанийнхаа нэрийг "Orange" хэмээн өөрчилсөн аж. 

 

Тэрбээр ажилчдын эсэргүүцэлтэй нүүр тулахаас болгоомжилж, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж, тэднийг хүчээр халагдах өргөдөл бичүүлдэг байсан гэнэ. Халагдсан ажилчдаас гадна бүтцийн өөрчлөлтийн дараа компанидаа үлдсэн ажилчдад ирэх ачаалал, дарамт нэмэгдэж, зарим нь амиа хорлоход хүрчээ. 

 

Прокурорууд "Амиа хорлогсдын үлдээсэн зурвасаас харахад Ломбардын хатуу бодлого, дааж давшгүй ажлын нөхцөл  нь амь хохирогсдыг эцсийн алхам хийхэд нөлөөлсөн гэж үзэхэд хангалттай" гэлээ. 

 

Дидье Ломбард 2011 оны долоодугаар сард "France Telecom" компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“KH-apartment” хотхоноос 36 настай эмэгтэй унаж, нас барсан хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр гарсан. Талийгаач Ц.Э гэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд оршин суудаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, амь хохирогч эмэгтэй нь “6А” байрны ... тоот орцны 15 давхрын дамжих хэсгийн тагтнаас унасан гэсэн мэдээлэл байгаа ба урьдчилсан байдлаар амиа хорлосон болох нь тогтоогдоод байгаа аж. Талийгаач эмэгтэйг цонхоор үсрэхийг харсан гэрч байгаа бөгөөд тэрээр цонхноос унахаасаа өмнө эхлээд гутлаа шидэж, дараа нь цонхноос унасан гэх мэдээлэл байна. Эмэгтэй газарт унахаасаа өмнө байрны зогсоолд байсан “Ренж ровер” маркийн автомашин дээр унаж, цааш шидэгдсэн байжээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хэргийн газраас 84 кадр зураг авч, хохирогчийн гарын хээг бэхжүүлэн, хэрэгт хавсаргажээ. Болсон явдлын талаар хэргийн газарт байсан гэрчүүдээс тодруулахад “Ажлынхаа гадна зогсож байгаад хүн унах гэж байна гэж хашгирах чимээ сонссон. Онцгой байдал, цагдаа, эмнэлэг рүү залгаж, зургийг нь авсан. Цонхоо угааж байгаад орж чадахгүй байна гэж бодоод зургийг нь авсан юм. Гэтэл нүдэн дээр хоёр гараа тавиад доошоо уначихсан. Нэг банкны залуу видео бичлэг хийсэн гэж байсан. Цагдаа нар бүгдээс нь мэдүүлэг авч, хэргийн нотлох баримт болгон, зургийг хуулж авсан. Ямартай ч өөрөө гараа тавиад доош унасныг нь тэнд байсан бүх хүн харсан” гэлээ.
2019-05-07