Ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, аз жаргалтай амьдрах арга
Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Анхаарал төвлөрөхгүй байгаа бол дуртай дуугаа сонсоорой. Дуу таны ажлын бүтээмжийг дээшлүүлэх болно.
Алхам №2

Сайн амрах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Алхам №3

Та өглөө сэрээд эсвэл ажлаа эхлэхээсээ өмнө гүнзгий амьсгаа авч заншаарай.
Алхам №4

Өглөө махан хоолноос татгалзаж, хөнгөн болон эрүүл хүнс хэрэглээрэй.
Алхам №5

Хэрвээ таны ажил хийх сонирхол төрөхгүй, олон бодолд автаад байвал усан үзэм идээрэй.
Алхам №6

Өглөөг эрч хүчтэй эхлүүлэх нэг арга бол баяр баясгалан юм. Өглөөг инээж, аз жаргалаар угтсан хүн өдрийн турш эрч хүчээр цэнэглэгдэх болно.
Алхам №7

Ажилдаа дуртай байх. Таны амьдралын ихэнх хугацаа ажил дээр өнгөрдөг. Тиймээс амьдралынхаа салшгүй нэг хэсэг болсон ажлаасаа өдөр таашаалыг авах нь аз жаргалтай амьдрах хамгийн чухал алхам билээ.
Алхам №8

Хэрвээ таны эрч хүч сэргэхгүй байгаа бол та амттай зүйл идээрэй.
Алхам №9

Хэрвээ та дургүй зүйлээ хийх гэж байгаа өөрийгөө хүчлэх хэрэггүй. Амарч байгаад ажлаа үргэлжүүлвэл илүү үр дүнтэй.
Алхам №10

Олон бодол таны ажлын бүтээмжинд саад болно. Тиймээс та ажлаа хийж байхдаа өөр зүйл бодохгүй байх.
Алхам №11

Ажил хийж байхдаа ухаалаг утас, телевизээс хол байх.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ