Засаг хүссэн ч, эс хүссэн ч “Хүүхдийн мөнгө”-ийг тойрсонгүй
2019-05-22

Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх шийдвэр гаргасныхаа төлөө огцорсон гэж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нийгмийн халамж, эх, хүүхдийн асуудлыг хэлэлцэх болгонд дурддаг. Ер нь огцрох шалтгаан нь ямар ч үндэслэлтэй байснаас үл хамаарч, Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа дараахан огцорсон нь үнэний ортой.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох үүргийг өглөө. Ерөнхий сайдын энэ үүрэг чиглэл 2019 оныг Хүүхэд хамгааллын жил” болгосонтой уялдуусан гэвэл итгэх нэгэн ховор. Хэрвээ “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд гаргасан бол оны хагас талдаа орж байхад бус, шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс Засгийн газар энэ шийдвэрээ гаргахаар байлаа.

 

Харин сонгуулийн жил, тэр дундаа УИХ-ын нөхөн сонгуулийн хүрээнд  гаргаж байгаа шийдэл гэх  нь үнэнд ойртоно. Тэгээд ч сүүлийн үед эрх баригчид мөнгөн үнэртэй хуулийн төсөл, шийдвэр гаргах нь хандлага нэмэгдлээ. Засгийн гарын мөрийн хэрэгжилтэд тусгасан “Итгэлийн зээл”-ийг хэрэгжүүлэх хуулийн төсөл санаачлахаа УИХ дахь МАН-ын бүлэг мэдэгдсэн.

 

Ингэхдээ банкинд ямар нэг зээлгүй, өмнө нь зээл авч байгаагүй иргэдэд гурван хувийн хүүтэй, 20 сая төгрөг хүртэлх Итгэлийн зээл олгоно гэж цуурсан. Гэвч өнөөдрийн нөхцөлд ажилтай, бага орлоготой иргэдээс банкнаас зээл авч байгаагүй нэгэн байтугай, банкинд зээлгүй нь ч олдохгүй. Тиймээс эрх баригчдын зүгээс хэрэгжүүлэхээр санаачилсан энэ зээл олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн. ЖДҮХС-гийн зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан авсан улстөрчид өөрсдийн үйлдлээ хаацайлах гэж байна гэж шүүмжилж байгаа. Тэгээд ч хүүхэд бүртээ мөнгө олгож чадахгүй, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд хэлэлцээрээр шийдэгдэнэ гэж Сангийн сайд удаа дараа хэлдэг. Ер нь бол төсвийн сахилга батыг “Хүүхдийн мөнгө” олголт дээр ягштал мөрдсөн, энэ Засгийн газар. Харин сөрөг хүчин АН хүүхдийн мөнгө бол халамж биш ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг.  

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасны дагуу олгох шийдвэрт сая л ам нээж байна. Сангийн сайдынх нь өнгөрсөн хугацаанд ярьж байснаар Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгож болохгүй гэсэн үг  У.Хүрэлсүх сайдын үүргээр “цуцлагдаж байна”. Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгийг  Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах олгож байгаа.  Ерөнхий сайдынг өгсөн үүрэг даалгавар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэж, журмаа батлах биз.  Өмнө нь зорилтот бүлгийнхэнд хүүхдийн мөнгийг олгож байсан. Харин одоо хүсэлт гаргавал Хүүхдийн мөнгө олгох шийдвэр ирэх сарын нэгнээс хэрэгжих юм билээ. Энэ хугацаанд хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхүүд хүсэлтээ гаргах нь. Харин хэдий хэмжээний мөнг шаардлага,  хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох төсвийг бүрдүүлэх нь Засгийн газрын толгойны өвчин биш. Учир нь энэ Засгийн газар мөнгөтэй гэдгийг  сөрөг хүчин ч хэлж байгаа,  өөрсдөө ч эс үйлдлээрээ харуулж байгаа. Тодруулбал,  ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүд нь тэрбум тэрбум төгрөгөөр хамаарал бүхий компанидаа авсан, “Жаст”-ын Батхүүгийн Стандарт банкинд тавьсан  өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдслийн сангаас 40 сая ам.доллар гаргаж тэглэсэн, Монголбанкны валютын нөөц нэмэгдсэнийг “чи ч би ч мэднэ” сонссон, дуулсан, мэдэж байгаа.

 

Цаашлаад Засгийн газрын сайд нар авлигын хэрэгт холбогдсон асуудал яригдаад байгааг Ерөнхий сайд сонссон ч ам нь үдээтэй яваа. Эдийн засаг өсөлттэй гарч, иргэдийн амьжиргаан хүрэх нь бүү хэл өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, нийслэлчүүд нөөцийн маханд дугаарлаж, тэртээ  1990 оныг “эргэн дурсаж” байх ахуйд ч Засгийн газар үнэ тогтворжуулах асуудлыг хөндөөгүй.

 

Харин УИХ-ын нөхөн сонгуультай зэрэгцэж хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох шийдэлд Засгийн газар хүссэн ч, эс хүссэн ч хүрч байна. Үүнд олон нийт талархаж, Засгийн газарт оноо ирээд байхгүй. Сонгуулийн шоу үргэлжилж байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuv
2019-05-22
Зочин:
Сонгуулийн шоу эхэлж байна энэ төр засагт эрүүл оюун ухаантай сэтгэцийн өөрчлөлтгүй хүмүүс байгаа юм болов уу тэр чигтэй ад зэтгэр ханаж цаддаггүй тийрэнгүүдээр дүүрсэн юм шиг дүр зураг харагдаад байх шиг
2019-05-22
ХҮРЭЛСҮХ:
Тархины тураалт оркуудаа. Сонсож бай. Одоо та нарт ШУДАРГА ЁС биш, ХАЛАМЖ хэрэгтэй. Иймийн тул би халамжийн шинэ хөтөлбөрүүд санаачилж байна. Хуучныг сэргээж өртгөтгөж байна. ОУВС-н хөтөлбөр зогсож Японы Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх хөнгөлттэй зээлээ өгөхгүй байгаа. Гэхдээ тэр хамаагүй. Байгалийн барагдах баялгаа цөлмөж байж олсон хэдэн доллараасаа та нарт ХАЛАМЖ тараана. Бас попорно. ШУДАРГА ЁС лоолой болсон шүү.Гахай хоншоорт Раднаасэд миний даалгавраар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан хамсаатнуудаа ялаас мулталсан. Би бас авилгачдыг ялаас тэр хуулийн дагуу чөлөөлүүлнэ. ЖОНХУУ агаа бид хоёр хууль, шүүхийн удирдлагын өөрчилсөнөөс хойш нэг ч авилгач шийтгэл хүртэхгүй. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм. Би мужик хүн шүү.
2019-05-22
ес ээ ажлаа хий нээх гое дээл өмсчихөөд л гүйгээд байхын мах бинзины болон өргөн хэрэглээний барааны үнэ талийлаа алив нөгөө шудрага ес сэргээх юу болов нямкагаас өөр хашаграх хүн алга болж чайг ажлаа сайн хийнэ гэж монголчууд 40 градсын хүйтэнд жашссан болхоос гое инээдэг гое дээлтэй гэж дэмжээгүй шүү
2019-05-22
zochin:
zuv