Үндсэн чиглэлийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсохоор байлаа. Гэвч цаг хугацааны тухайд энэ асуудал оройтсон гэж үзэж санаачлагач гишүүндийн нэг Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гаргалаа. Гишүүдийн олонхийн саналаар дээрх асуулгын хариуг сонсохыг хойшлуулав.
Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг төслөөр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ