“Game of thrones ” цувралын гол дүрийн жүжигчин эмнэлэгт хэвтжээ

img

“Game of thrones ” цувралын Жон Сноугийн дүрд тоглосон жүжигчин Кит Харрингтон төгсгөлийн анги гарсны дараа нөхөн сэргээх эмнэлэгт хэвтсэн гэж Page Six мэдээллээ. 

 

Эх сурвалжийн дамжуулснаар алдартнууд үйлчлүүлдэг элит эмнэлэгт 32 настай жүжигчин стресс, хэт ядаргаа, архи хэтрүүлэн хэрэглэх өвчнөө илааршуулахаар хэвтсэн гэнэ. Жүжигчний найзын өгүүлснээр Кит Харрингтон цуврал дууссаны дараа бүх зүйл дууссан хэмээн стресст оржээ. 


Эмнэлэгт түүнд сэтгэлзүйн дасгалууд, тархи мэдрэлийн эмчилгээ, бясалгал зэрэг эмчилгээ хийж байгаа юм байна. Энэ эмнэлэгт нэг сар хэвтэхэд 120 мянган доллар байдаг гэнэ. 


Энд дуулгахад, саяхан HBO суваг алдарт цувралын зураг авалтыг харуулсан баримтат кино гаргасан. Баримтат кинон дээр цувралын төгсгөлийг жүжигчид хүндээр хүлээж авч байгаа нь дүрслэгдсэн бөгөөд энэ үеэр Харингтон толгойгоо базлан, кино зохиол уншиж байхдаа нулимсаа арайхийн тэвчиж байгаа хэсэг олон нийтийн сүлжээгээр ихэд тархсан юм. 


Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ