Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноолоо

Бага насны хүүхдийг зодож гэмтээн, олон удаагийн хагалгаанд ороход хүргэсэн Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр (2019.05.29) Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож, ялласан байна.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ