Аюулт үзэгдэл, ослын улмаас 9.6 тэрбум төгрөгийн хохирол учиржээ

img

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 12 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл суманд (6.0 мм) орсон байна. Энэ оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур -0.6 хэм, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хамгийн бага температур -43.1 хэм байлаа. Салхины хурд Архангай аймгийн Цэцэрлэг суманд 16 м/с хүрчээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол, 32-ын тойрог орчимд тус бүр 31 удаа, Баруун дөрвөн замын орчимд 27 удаа, Офицеруудын ордон орчимд 18 удаа, 1-р хороолол орчимд 16 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол, 32-ын тойрог, Хархорин захын орчимд тус бүр 31 удаа, Офицеруудын ордон орчимд 20 удаа, Баруун дөрвөн замын орчимд 19 удаа, 1-р хороолол орчимд 16 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа, Баруун дөрвөн замын, орчимд 22 удаа, Хархорин захын орчимд 16 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 23 удаа, 13-р хороолол орчимд 4 удаа, угаарын хий 32- ын тойрог орчимд 5 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ. Аюулт үзэгдэл, осол 2011 онд 3548 удаа гарсны улмаас 213 хүн амь насаа алдаж, 165.5 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Аюулт үзэгдэл ослыг төрлөөр нь авч үзвэл объектын түймэр 3063 удаа, ой, хээрийн түймэр 161 удаа, гол, нуурын усанд унасан осол 93 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 47 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 39 удаа, бичил уурхай, нурангины осол 22 удаа, аадар бороо, үер 18 удаа, хүчтэй салхи, шуурга 15 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2011 онд 9.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ