АНУ-д хамгийн бяцхан хүүхэд мэндэлжээ

Эхээс мэндлэхдээ ердөө 245 грамм жинтэй, өндрөөрөө алим шиг байсан, хугацаанаасаа өмнө мэндэлсэн охиныг эмнэлгээс гаргасан талаар Америкийн Сан-Диего хотын Sharp Mary Birch эмнэлгийнхэн мэдээлжээ.
Энэ хүүхдийг Айовагийн их сургуулийн хамгийн бяцхана хүүхдүүдийн албан ёсны жагсаалтын дагуу дэлхийн хамгийн бяцхан хүүхэд гэж тооцох болохоор байгаа гэнэ.
Охин 2018 оны 12 дугаар сард, жирэмсний 23 дахь долоо хоног дээр мэндэлжээ. Эхийн биед хүндрэл гарсан тул хугацаанаас нь өмнө төрүүлсэн байна. Тодруулбал, ургийн жин нэмэгдэхгүй, харин эхийн амь насанд аюул учрахаар байсан тул хугацаанаас нь өмнө төрүүлэх шийдвэрийг эмч нар гаргажээ.
Улмаар охиныг таван сарын хугацаанд эмнэлэгт асарсан бөгөөд одоо охин эрүүл саруул торниж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ