Хятад, Оросын барилгачид Амур голын гүүрийг холболоо

Амур голыг дамнасан Благовещенск-Хэйхэ чиглэлийн гүүрний хоёр талыг Орос, Хятадын барилгачид хоёр талаас нь холбох ажил дууссан талаар Риа новости мэдээллээ.
2020 оны дөрөвдүгээр сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй энэ гүүрийг хоёр талаас нь ийнхүү холбосны дараа зам нээгдснийг илтгэн ногоон өнгийн дуут дохиог хоёр талын харуулын усан онгоцноос хөөргөсөн байна.
Энэ гүүр хоёр урсгалтай гүүр болох бөгөөд 2016 оны 12 дугаар сард барилгын ажил нь хоёр улсын эргээс нэгэн зэрэг эхэлжээ.
Амур гол дээрх энэ гүүр өдөрт 630 ачааны машин, 164 автобус, 68 суудлын тэрэг, 5,5 мянган хүн нэвтрүүлэх хүчин чадалтайгаар тооцоологдсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ