ОХУ: Томск мужид замын хэсгийг хулгайлжээ

Томск мужид зам хулгайлсан хачирхалтай хэрэг гарсан талаар Вести мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Верхнекетск районы Катайга сууринд хүрэх замын 100 метр урттай бетон хавтанг үл мэдэгдэх хүмүүс салган, авч явсан байна.
Энэ хачирхалтай хулгайн талаарх мэдээлэл тавдугаар сарын 28-нд орон нутгийн цагдаагийнханд иржээ.
Замын ихэнх хэсэг нь шороон зам бөгөөд харин бетонон хавтангуудыг Зөвлөлтийн үед мод зөөх зориулалтаар тавьж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ