Орос, Хятадын бүс нутгийн хамтын ажиллагааны форум эхэллээ 

img

 

“Орос, Хятадын бүс нутгийн хамтын ажиллагаа: үр дүн ба хэтийн төлөв” сэдэвт Орос, Хятадын  IV форум зургаадугаар сарын дөрөвний мягмар гаригт Санкт-Петербург хотод эхэллээ. 


Арга хэмжээнд хоёр орны бизнес хүрээллийнхэн, төрийн байгууллагуудын төлөөлөгчид болон дипломатууд нийлсэн 500 гаруй төлөөлөгчид оролцох юм байна. 


ТАСС агентлагийн мэдээлснээр төрөөс дэмжих арга хэмжээ, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны санхүүжилт, бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, анагаах ухаан болон экспорт гэсэн үндсэн сэдвийн дор форум зохион байгуулагдах гэнэ. 


Түүнчлэн форумын үеэр Санкт-Петербургийн Засгийн газрын гишүүд болон Хятадын төлөөлөгчийн бүрэлдэхүүний тэргүүлэгчдийн хэлэлцээр болж, Орос, Хятадын компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдахын дээр хамтын ажиллагааны талаар гэрээ хэлэлцээр хийгдэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ