Неймар сайн дураар цагдаагийнханд мэдүүлэг өгнө

Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар мэдүүлэг өгөхөөр цагдаагийн газар сайн дураар очихоор болсон гэж Вести агентлаг мэдээллээ.
Эргэн сануулахад, алдарт хөлбөмбөгчнийг Парисын нэгэн зочид буудалд хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Тодруулбал, Неймарын нутаг нэгтэн, бразил эмэгтэй тавдугаар сарын дундуур цагдаагийн газарт өргөдөл өгөн, хөлбөмбөгчин өөрийг нь хүчирхийлсэн хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн Неймар бүсгүйн нүцгэн зургуудыг нийтлэсэн нь Бразилийн хуулиар гэмт хэрэгт тооцогддог юм байна. Цагдаагийнхан бүсгүйн өргөдлөөр хэргийг шалгаж байгаа бөгөөд Неймар гэм буруутай нь тогтоогдвол түүнд 5 хүртэлх жилийн хорих ял ноогдуулж болзошгүй гэнэ.
Харин Неймар бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсон ч хүчирхийлээгүй гэж мэдүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэрбээр энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн газарт сайн дураар очин мэдүүлэг өгөхийн дээр утсаа шалгуулна хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ