Трампад зориулсан үдийн зоогийн цэсийг хатан хаан өөрөө баталжээ 

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья нарт зориулан даваа гаригийн үдэш зохион байгуулсан Букингемын ордны хүндэтгэлийн цэнгүүний үеэр  үе үеийн хөгжмийн зохиолчдын хөгжим тэр дундаа Георг Фридрих Гендель /165-1759 он/ болон орчин үеийн поп-фолк од Эд Шэрэн нарын бүтээлүүд эгшиглэжээ. 


Цэнгүүний үеэр 48-1764 ам.долларын үнэ бүхий дарсаар зочдыг дайлсан байна. Тэдгээрийн дундаас хамгийн үнэтэй нь 1990 оны  Chateau Lafite-Rothschild вино байжээ. Гэхдээ цэнгүүний гол зочин Трамп үдийн зоогийн үеэр нэг ч дусал согтууруулах ундаа амсаагүй гэж ВВС мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр цэнгүүний цэсийг хатан хаан өөрөө баталсан бөгөөд үдийн зоогийн гол хоол нь портвейнээр хийсэн соустай Виндзорын хурга байсан гэнэ. Десертэнд гүзээлзгэнэтэй жигнэмэг, шинэ жимс, кофе зэргийг өгчээ. 


Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Их Британид ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тиймдээ ч Трампын бодлогыг эсэргүүцдэг Лейборист намын тэргүүн Жереми Корбин, парламентын доод танхимын спикер Жон Беркоу нар Трампад зориулсан хүндэтгэлийн цэнгүүнд оролцохоос татгалзсан байна. 

 

Трампын Их Британид хийж буй айлчлал зургаадугаар сарын тавны өдөр хүртэл үргэлжлэх юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ