ОХУ: 3.6 минутад цэнэглэгддэг цахилгаан машин бүтээж байна 
2019-06-05

Оросын хэд хэдэн технологийн компаниуд болон дээд сургуулиуд хамтран “Монарх” /эзэн хаан/ нэртэй цахилгаан машин бүтээхээр хамтран ажиллаж байна. Вести агентлагийн мэдээлснээр энэ шинэ машин нь хиймэл оюун ухаантай байхын дээр хэдхэн минутад цэнэглэгддэгээрээ онцлог гэнэ. Түүнчлэн технологийн шинэ дэвшлүүдийг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь  дэлхий дээр өөр хаана ч байхгүй  цоо шинэ дэвшил гэж зохион бүтээгчид мэдэгджээ. 


Бусад төрлийн цахилгаан машинтай зүйрлэхээргүй гэж шинжээчид үнэлсэн энэ машины урьдчилсан захиалгыг аваад хэдийнэ эхлэсэн бол 2021 оноос цувралаар үйлдвэрлэж эхлэх юм байна.

 
“Монарх” цахилгаан машины гол зохион бүтээгчид нь “Сибирийн шинэ технологууд” компани бөгөөд зохион бүтээгчдийн багт Казаны холбооны их сургууль, Санкт-Петербургийн политехникийн их сургууль, Новосибирскийн техникийн улсын их сургууль болон бусад их дээд сургуулиуд багтаж байгаа юм байна. 


“Сибирийн шинэ технологууд” компанийн зохион бүтээгч инженер Алексей Маслов Вести агентлагт дэлхийд өөр хаана ч байхгүй зарим шийдлүүдийн талаар ярьжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын шинэ цахилгаан машин графен-магнийн аккумлятороор тоноглогджээ. Түүний жингийн килограммд ноогдох эзлэхүүн нь долоон киловатт цаг бөгөөд энэ нь бусад энэ төрлийн өрсөлдөгчдийн үзүүлэлтээс хэд дахин их байгаа юм. Түүгээр ч зогсохгүй, энэ батарейг 100% цэнэглэхэд ердөө 3,6 минут шаардлагатай юм байна.


Нэг цэнэглэлтээрээ 500 км явах бол цаашлаад нэг цэнэглээд 1000 км явдаг болгохоор төлөвлөж байгаа юм. 
Өөр олон дэвшлүүдийн дунд хиймэл оюун ухаан бүхий авто жолоодлогоор тоноглогдсныг нэрлэж болно. Энэ систем нь ультра чимээний тусламжтайгаар замын гадаргууг шинжилж, жолоодлогыг зохицуулах юм байна. 


Түүнчлэн цахилгаан автомашин нь интернэтэд холбогдон, замын түгжрэл, зам тээврийн осол, таагүй цаг агаар болон бусад саад бэрхшээлийг сэрэмжлүүлэх гэнэ. 


Одоогоор үндсэн бүрэлдэхүүнүүд боловсруулалт туршилтын шатанд явж байгаа бөгөөд инженерүүд төрөл бүрийн температур, чичиргээний ачааллын үед батарей цэнэглэгдэх, цэнэг нь дуусах явцыг шалгаж байгаа юм байна.


Хэдийгээр боловсруулалт, туршилтын шатанд явж байгаа ч анхны бэлэн машиныг 2021 онд захиалагчид гардуулах гэнэ. Төслийн цахим хуудсан дээр урьдчилсан захиалга авч эхлэсэн бөгөөд тоноглолоос хамааран 1,5-4 сая рубль буюу монгол мөнгөөр жаран саяас 160 сая орчим үнэтэй байх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос текник найдвартай шүү.Одоо хүртэл монголын бартаат зам , уулаар УАЗ 469 , ПУРГОН давхисаар.Сансарт тэргүүлж байгаа улс цахилгаан авто машин хийчих нь энүүхэнд.Атаархагч өрсөлдөгч хүмүүс , улсууд нь муулаад л байдаг болохоос монгол орны хүйтэн сэрүүн бартаатай газарт тохирсон унаа шүү
2023-07-03
оросын шинжлэх ухаан том шүү
2021-04-16
одоо үйлдвэрлэж байгаа машинуудаа дэлхийн зах зээл дээр ядаж солонгостой өрсөлдөх хэмжээнд хүргэчихээсэй дээ.
2019-06-06
зочин:
дэлхийн шилдэг технологитой ч гэх шиг бүлтэрч өгөх юмаа.Бусдыг юугаа мэдэхгүй нүд чихээ бөглөчихсөн тэнэгүүд гээд байгаа юмуу хаашаа юм. тэрний оронд зүгээр л болооштээ гээд хараад сууж байсан нь дээр биздээ
2019-06-06
Oros uls 2021 onoos elektron avtomashin zah zeeld niiluulne,Haytad uls 2024ond buh teeveriin heregselee elektron bolgoh geed baidag Mongol uls haana jvanaa benzin shathuun bolovsoruulah uildver barina tuuhii ed neftei gadnaas avnaa gedeg...
2019-06-05
Чи нулимаад яахав дээ. Үнэн гэвэл ийм л бна. Их гүрэнд атаархаад өмдөндөө авч бна уу
2019-06-05
Дэлхийд сансарт тэргүүлж буй Орос гүрэнд нэг муу цахилгаан машин хийх үнэндээ юу ч биш нь ойлгомжтой.
2019-06-05
м:
түй,ичдэггүй шаарнууд.
2019-06-05
Чи нулимаад яахав дээ. Үнэн гэвэл ийм л бна. Их гүрэнд атаархаад өмдөндөө авч бна уу
бор:
Манай Д.Дорлигжав хийчихсэн шүү дээ.Явдал дундаа өөрийгөө цэнэглэдэг машин.
2019-06-05
hudlaa daa 4 sariin 1 baih
2019-06-05
ОХУ:
Дэлхийн хамгийн шилдэг технологитой улс
2019-06-05
зочин:
дэлхийн шилдэг технологитой ч гэх шиг бүлтэрч өгөх юмаа.Бусдыг юугаа мэдэхгүй нүд чихээ бөглөчихсөн тэнэгүүд гээд байгаа юмуу хаашаа юм. тэрний оронд зүгээр л болооштээ гээд хараад сууж байсан нь дээр биздээ
zochin:
ANU aas iluu sansriin texnogitoi khuchirkheg guren huu...
2019-06-05
Chernobyl shig delbe usreh bhaa ahnar alna shuu
2019-06-05
Орос техник найдваргүй лдээ
2019-06-05
одоо үйлдвэрлэж байгаа машинуудаа дэлхийн зах зээл дээр ядаж солонгостой өрсөлдөх хэмжээнд хүргэчихээсэй дээ.