ОХУ: Монголын тухай “Мөнх хөх тэнгэрийн орон” кино нээлтээ хийжээ 

img

 

Оросын Великий Новогород хотноо найруулагч, зураглаач Всеволод Амелиний Монголын тухай “ Мөнх хөх тэнгэрийн орон” кино зургаадугаар сарын дөрөвний өдөр нээлтээ хийсэн талаар НТ телевиз мэдээллээ. 


Монгол улсаар аялсан тухай баримтат кинонд үлэг гүрвэлүүдийн үеэс өнөөг хүртэл өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр өрнөсөн үйл явдлуудын талаар өгүүлсэн байна. 


Түүнчлэн түүхэн дурсгалууд, байгалийн онцлогуудыг дүрслэн уугуул иргэдийн ахуй хэрхэн өөрчлөгдснийг харуулжээ. 


“Монгол гэж ямар газар юм гэдгийг харуулахын тулд бүр эхнээс нь ерөнхий байдлаар харуулахыг бид хүссэн. Монгол улс бол үлэг гүрвэлүүдийн с ихээр олддог алдартай газруудын нэг. Тиймээс бид энэ онцлогийг харуулахыг зорьсон” хэмээн зураглаач, киноны найруулагч Всеволод Амелин ярьжээ. 


Киног бүтээхийн тулд аяллын үеэр зураг авалт хийсэн нь ихээхэн хүндрэлтэй байсан гэнэ. Цаг уурын эрс тэс нөхцөлтэй тулгарч байсан экспедици хүчтэй салхи, өдрийн дотор температур 30 хэмээр өөрчлөгдөх ч үетэй таарч байснаа ярьжээ. 


Ийм нөхцөлд тэд Монгол улсын нутаг дэвсгэрээр 5 мянга гаруй км аялсан байна. 


Энэ киног бүтээхэд Оросын аялагчдын архивыг мөн ашиглажээ. 


“Монголд эрт үеэс хадгалагдан үлдсэн нүүдлийн соёл, эртний түүхэн дурсгалууд, хадны сүг зураг, хотуудын туурь, Буддын сүм хийд гээд сонирхолтой газрууд олон бий. Дээр нь уул тал, байгаль, гол, нуур гээд үзэх газар мундахгүй” хэмээн экспедицийн удирдагч Илья Агапов онцолжээ. 


Аяллын экспедици говь хүртэл аялан, малчдын гэрт амьдарч байсан ч зөвхөн Монголын түүхэн газрууд төдийгүй орчин үеийн Улаанбаатарын амьдралыг ч мөн харуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ