Үдээс өмнө Ерөнхийлөгчид Засгийн газрын зургаан сайдын нэрийг танилцуулах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан юм. Одоо Ерөнхий сайд зургаан гишүүнийг нөхөн томилох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна.
Зөвшилцөлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нар байлцаж байна. Зургаан сайдын асуудлыг Ерөнхийлөгч энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.