Монголын дипломат ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн асуудлаар ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулжээ. Тухайн машиныг шалгах явцад 70 кг героины төрлийн мансууруулах бодис илэрсэн. Машинд Станбул дэх Ерөнхий консулын дипломат ажилтан, жолоочийн хамт зорчиж байсан аж. Тэднийг саатуулсан байна.
Одоогоор ГХЯ-ны Консулын газраас уг хэрэгт өөр хүмүүс холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Мөн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй учраас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй гэдгийг Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. Тухайн дипломат ажилтан нь Монголын нэр нөлөө бүхий хүний хүүхэд гэсэн мэдээлэл гараад буй юм.
Б.Болд