Аврагчид 14 хоног ажиллаж осолдсон иргэний цогцсыг гаргалаа
2019-06-07

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар, “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон хэрэг /2019.05.29/ гарсан.

 

 

ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, аймгийн МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 61 ажилтан, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан, нийт 116 хүн, 14 хүнд даацын техник, 23 автомашин, 2 завьтайгаар ажиллаж 1250 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 630 м3 ус татах хүчин чадалтай насос-2, 400 м3 хүчин чадалтай насос-3, 150 м3 хүчин чадалтай насос-1, нийт 8 насосоор нийт 321164 м3/ усыг гадагшлуулж, 06.06-ны өдрийн 17:00 цагт цогцсыг гаргаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Улмаар эрдэнэс хүний амь нас эрсдэж, Онцгой байдлын алба хаагчид 14 хоногийн турш эрэн хайх ажиллагааг явуулсны үр дүнд цогцсыг гарган авчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Baihguishd. Baliar yumnuud
2019-06-11
уул уурхайг бүр болимоор юм монгол хүн уул уурхайгүй амьдраад ирсэн ард түмэнд ямар ч ашиггүй хэдхэн ямбатан эрх мэдэлтэнгүүд идэж бхйна хэнд ч мэдэгдэхгүй ухаж л байдаг
2019-06-09
Ocor:
Oron nutgiin Mergejliin Xyanaltiinxan,,, baigal orchniixon,,, ZACAG DARGA xaraagvi medexgvi bn gej vv
2019-06-08
Zochin:
Baihguishd. Baliar yumnuud
№:
ЗАХИРЛЫГ НЬ ШУУД ЦААЗАЛ
2019-06-08