Энэтхэг: Өрсөлдөгч намуудын дэмжигчдийн дунд буудалцаан болжээ  

img

Энэтхэгт өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийг дэмжигчдийн хооронд буудалцаан болж дөрвөн хүн амиа алдсан талаар Straits Times мэдээллээ. 

 

Тодруулбал Баруун Бенгали дахь эрх баригч Тринамоол болон Энэтхэгийн ардын Бхаратия Жанатын ардын намын дэмжигчдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болсон бөгөөд үүний улмаас хэд хэдэн хүн шархадсан байна.  

 

Мөргөлдөөн өнгөрсөн бямба гаригт Баруун Бенгали мужийн нийслэл Калькутта хотоос 73 км зайд байрлах Найат-Сандешхалид болжээ. Мөргөлдөөн гарсны дараа эрх баригчид нөхцөл байдлыг хяналтандаа авахын тулд хүчнийхнийг илгээжээ.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тринамоол намын төлөөлөгчид олон нийтийн газраас Ардын намын далбааг авах гэснээс үүдэн мөргөлдөөн гарсан байна.  

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ