Америкийн баруун хойд эргийн Кэйп Код хотын орчимд далайн эргээс 40-50 орчим үхсэн далайн гахай олджээ.
Мөн 20 гаруй далайн гахайг далайн эрэгт шидэгдэж үхлийн даваанд байхад нь аварч усанд нь эргүүлэн тавьжээ.
Хачирхалтай нь “эмнэлгийн тусламж” авсан зарим нэг дельфин эргэж далайн эргээр эргэлдэж газарт шидэгдэж гарахыг, нэг ёсондоо “амиа хорлох”-ыг оролдож байсан гэнэ.
Нэг дор их хэмжээгээр загас үхсэн тохиолдол гардаг ч энэ удаагийнх шиг далайн гахай бөөнөөрөө “амиа хорлосон” тохиолдол байдаггүй аж. Эрдэмтэд далайн усны бохирдол энэ явдлын гол шалтгаан хэмээж байгаа ч зарим нэг тайлагдашгүй оньсого мэт зүйлс үүний цаана байж магадгүй хэмээн таамаглах хүмүүс ч байгаа аж.