Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкекд газардлаа

img

 

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургаадугаар сарын 12-нд Бишкекд албан ёсны айлчлал хийхээр газардсан талаар Кыргызийн Кабар мэдээллийн агентлаг дамжууллаа. 


 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол улсын Ерөнхийлөгчийг  "Манас" олон улсын нисэх буудал дээр Кыргызийн Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев угтжээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгч албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Кыргыз Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзах бөгөөд уулзалтын дүнгээр хоёр талт баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэжээ. 

 

Түүнчлэн ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлд оролцож,Кыргызийн Ерөнхий сайдтай уулзана гэж Кабар агентлаг мэдээлсэн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗочинМонгол:
Эсгий хийх газар юу хэрэггүй гэдэг билээ?
2019-06-12
Ene hulgaich namaig toloolz bgaag bodohoor mash ih durgui hurez bn
2019-06-12