Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк өнгөрсөн оны 03 дугаар сард манай улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэрбээр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад айлчилсан юм.
Айлчлалын үеэр талууд сүүний ферм байгуулах талаар тохиролцсон юм. Б.Батзориг сайд “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд тариалангийн төв бүс нутагт 4000 саалийн үнээний ферм, түүнийг дагасан сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа талаар дурдаад, 300 болон 500 саалийн үнээний ферм, сүү боловсруулах үйлдвэрүүдийг Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах хүсэлтийг тавьсан юм. Энэ саналыг Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд нааштайгаар хүлээн авч, хамтран ажиллахаар болсон юм.
Тэгвэл эл яриа ажил хэрэг болох нь. Беларусь улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Анатолий Хотько Монгол Улсад сүү-барааны ферм байгуулахаар болсноо мэдэгджээ. Энэ тухай Анатолий Хотько “сүү-барааны ферм, сүү боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулахаар манай мэргэжилтнүүд технологи сонгохын тулд нутаг дэвсгэрийг очиж судлаад ирсэн, энэ удаагийн айлчлал нь илүү бодитой байх болно” гэж “Белагро-2019” арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.
Б.Болд
Уншиж байна |