Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ
2019-06-18

 

Ирэх жилийн “Токио-2020” олимпийн медальтнуудын зогсох шагналын тавцанг хэрхэн хийх төслөө олимпийн зохион байгуулагчид саяхан танилцууллаа.

 

Тэд үүний тулд зургаадугаар сарын 13-наас эхлэн “AEON” сүлжээний 2000 хүнсний дэлгүүрийн гаднах тусгай хайрцагт хаягдал хуванцар хүлээн авч эхэлжээ. Олимпийн наадмын үеэр нийт 100 ширхэг шагналын тавцан шаардлагатай, тэдгээрт ойролцоогоор 45 тонн орчим хэрэгцээгүй болсон хуванцрыг ашиглан дахин боловсруулалт хийх гэнэ. Олимпийн зохион байгуулагчид хүрээлэн байгаа орчинг хамгаалах, япончуудын үр ашигтай, арвич хямгач хэрэглээг дагах гол зорилготой юм байна.

 

Үүнээс өмнөхөн олимпийн медалийн металл бүтцийг хуучирч муудсан гар утас, бусад цахилгаан барааны хаягдлаар хийж байгааг зарласан бол олимпийн галт бамбарыг залж аялуулах гүйгчдийн хувцасны материалыг мөн хуванцар савнаас гаргаж авахаар болжээ.

 

М.Зоригт

Shuud.mn
Сонин хачин