УИХ-ын дэд дарга Казакстан улс руу мордлоо

img

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Европийн Холбооны Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕХАБХАБ/ дээд хэмжээний хуралд оролцохоор Казакстан улс руу мордлоо. Уг дээд хэмжээний уулзалт нь өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Евроатлантик болон Евроазийн аюулгүй байдлын талаар хэлэлцэхээр нийт 56 гишүүн орон цугларах  юм. Мөн цэрэг армийн хяналт тогтоох, хилийн менежмент, төрийн бодлогын реформ, сонгууль, хэвлэлийн эрх чөлөө, хүний нөлөөнөөс сүйдэж буй байгаль орчны асуудал, терроризм,үндэсний цөөнхийн эрх зэрэг дэлхий нийтийн сэтгэл түгшээсэн асуудлуудыг авч хөндөхөөр төлөвлөсөн байна. ЕХАБХАБ нь 1999 онд анх Истанбул хотноо анхныхаа хурлыг хийж байсан бол энэ жил 11 дэх жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм байна. Уг байгууллагын даргаар Казакстан улсын Төрийн Нарийн бичгийн дарга буюу Гадаад Харилцааны сайд  Канат Саудабаев /Kanat Saudabayev/, харин Ерөнхий нарийн бичгийн даргаар Марк Перрин /Marc Perrin de Brichambaut/ нар тус тус ажиллаж байна. Ч.Санчирмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gahai tolgoit Kazakhstand turiin nereer naimaa hiiheer mordjee.Yu gej hudlaa hutsdag bol doo.
2012-01-07