С.Батболд: Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Засгийн газрын тэргүүн мэдээллийн эхэнд, Монгол Улсын Засгийн газрыг бүрдүүлэх ажил ид явж байгааг хэллээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт АН-ын дарга, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай уулзаж, ҮЗХ-ны хурлын шийдвэрээр хамтарсан Засийн газрын бүрэлдэхүүнд АН-аас орж ажиллаж байгаа зургаан сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг албан ёсоор мэдэгдэж, гарын үсэгтэй өргөдлөө гардуулсныг эхлээд дурдав. Төр, засгийн ажил завсаргүй, цалгардахгүй явах ёстой. Энэ зарчмын үүднээс Ерөнхий сайдын хувьд, УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа  МАН-ын даргын хувьд асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлд шуурхай танилцуулсан байна. Засгийн газрыг шуурхай, бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах нөхцөл боломжоор хангах ёстой. Тодорхой зарчмаар хангах ёстой гэдгийг Удирдах зөвлөлд танилцуулснаа Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрыг цаг хугацаа алдахгүйгээр, төр, засгийн ажил цалгардахгүйгээр, завсар гаргахгүйгээр бүрдүүлэх ёстой гэсэн зарчмыг Удирдах зөвлөл дэмжсэн байна. Засгийн газар одоогийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой гэж үзжээ. Хамтарсан Засгийн газрыг 2008 онд байгуулахдаа мөрийн хөтөлбөр боловсруулж тавьсан. Хөтөлбөрийн агуулга, цар хүрээ Монгол Улсын хөгжил дэвшлийг нэлээд томоор урагш ахиулах чиглэлтэй. Энэ ажил дунджаар 82 хувьтай явж байгаа. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг Монгол ардын зүйр үгээр Засгийн газар тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн 100 хувь хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллах ёстой гэдэг зарчмыг гол болгосноо Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан юм. АН Засгийн газраас гарсан ч МАН үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж ард түмнийхээ итгэл дэмжлэгээр өмнөө тавьсан зорилтуудаа өөрчлөхгүйгээр бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мөн илэрхийллээ. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тохирсон бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ анхнаасаа баталсан. Нэгэнт зорилтууд хэвээрээ байгаа учир МАН дангаараа тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө эрч хүчтэй итгэлтэй ажиллаж чадна гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлсэн юм. МАН түүхэн хариуцлагыг үүрсээр ирсэн, өнөөдөр ч хүлээж аваад хэрэгжүүлэх чадвартай, бололцоотой улс төрийн хүчин. Цаашдаа ч хийж чадна гэдэгт ард түмэн итгэдэг  гэдгийг Гүйцэтгэх засаглалыг тэргүүн сэтгүүлчдэд хэлээд зургаан сайдаа шуурхай томилж, Засгийн газрын өнөөгийн бүтцийг хэвээр үлдээн ажиллуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн хариуцлагатай сүүлийн жилдээ орсон тул бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ. Зарим орон тоог цөөлөх санал гарч байгаа ч өнөөгийн хэрэгжүүлж буй зорилтод үл хамаарах тул цаашид шинэ сонгуулийн дараа шинэ зорилтууд хэрэгжүүлэхдээ түүнд тохирсон бүтэц, бүрэлдэхүүн бүрдүүлэх үедээ гарцаагүй бодолцох ёстой гэдгийг ч хэлж байв. Шинээр сайдад нэр дэвшүүлээд буй хүмүүсийн гурвыг УИХ-аас, гурвыг гадна талаас төрийн мэргэшсэн, өндөр чадвартай, туршлагатай гишүүдээсээ сонгожээ. МАН боловсон хүчин сайтай тул Ерөнхий сайдын саналаар зарим салбарт өрсөлдөөний зарчим дээр нэр дэвшигчдийг тодруулсан гэлээ. Ингээд гаргасан шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр өнөөдөр хүргүүлжээ. Өмнө нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо солилцсон гэдгээ дурдлаа. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн хувьд МАН-ын туршлагатай, шилдэг  боловсон хүчнүүд гэдгийг онцлов. Төр, засгийн үйл ажиллагаа бол гол зорилт, бүх эрч хүчээ түүнд зориулах ёстой тул МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдад санал болгосон байна. МАН-ын гол боловсон хүчнүүдийг намын үйл ажиллагаанд чиглүүлэх бус төр, засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх ёстой хэмээн үзэж ийм сонголтод хүрсэн аж. “Намынхаа шилдэг боловсон хүчнүүд, тэр дотроо МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж байгаа нь өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Сайдад нэр дэвшигчид 12-25 жил төр, захиргааны ажил алба хашсан, төр, захиргаа, улс төр, мэргэжил, салбарын  шалгуурыг бүрэн дүүрэн хангах хүмүүс байгаа. Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхирваа, ЗТБХБ-ын сайдад энэ салбарт дэд сайд байсан УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайдад энэ салбарын мэдлэгтэй, энэ салбарын төлөө сэтгэлтэй залуу боловсон хүчин Ж.Энхбаярыг дэвшүүллээ. Эрүүл мэндийн сайдад салбартаа танигдсан, мэргэжлийн, салбартаа төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаалыг хашиж байгаа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг дэвшүүллээ. Байгаль орчны асуудал бол дотоодын ч, олон улсын харилцааны ч, бүс нутгийн ч, дэлхий нийтийн ч, аялал, жуулчлалын ч асуудал юм” гэлээ. Чадвартай, шилдэг улстөрчдийг сайдын суудалд нэр дэвшүүлснээ Ерөнхий сайд дахин илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жамба:
муу тэрбумтан комунист:)
2012-01-18
Онигоо
2012-01-18
Коммунистууд мандтугай. 100%:
Коммунистууд мандтугай. 100%
2012-01-18
ard tumen:
АН-аас орж ажиллаж байгаа зургаан сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг албан ёсоор мэдэгдэж гарын үсэгтэй өргөдлөө шадар сайд гардуулчаад яваад өгсөн юм байхаа хахаха хөгжилтэй муу нохойнууд юм аа арай ч дээ нэг муу намын эрх ашгаас болж монголын ард түмнийг хууран мэхлэн байж гарч ирчээд одоо яадаг гэн Монгол төрийн сайдын 6 суудал эзгүй монгол төрийн ажил цалгардах ёстой гэж үү ажлаа хийж чадахгүй дийлэхгүй хаяж байгаа мануухайнууд Төр засгийн ажил завсаргүй цалгардахгүй явах ёстой Батболд сайд та ажлаа амжилттай хийж дараагийн сонгуульдаа нүүр бардам байна гэдэгт итгэж байна 6 сайдаар сонгогдон ажиллахаар болж байгаа залуучууддааа амжилт хүсье Та бүхэн хүчирхэг Монгол улсыг цогцлоон бүтээж чадан гэдэгт итгэж байна. ард түмэн дэмжиж байна
2012-01-18
irgen:
ta nar chadnaaa amjilt
2012-01-18
irgen:
ardin nam ard tumniihee erh ashggiiig erhemlesen zow shiidwer gargasand ard tumen bayartai baina
2012-01-18
itgel:
ALIWAA YUM SHAT DARAALALTAI BDAG 2N DARAA 3 BAIDAG BISHUU NEG DOR PALHIIITEL NEMCHWEL MARGAASH NI INFLYATSI YU BOLOH BILEE GEDGIIG TOOTSOOLOH HEREGTEI BIZDEE
2012-01-18
itgel:
ardin naminhan uls eh ornihoo toloo tuushtai temtsej bga ardchilsan naminhan zasgiin gazraas garlaa geed shantralgui AJLAA URGELJLUULJ BGA NI SAISHAALTAI HERHG YUM
2012-01-18
irgen:
ardchilsan nam ard tumen ah ornoosoo nuur buruulj odson shig ardin namig bas ywchhim boluu gej aij bailaa harin ta nar uls toriin noyn nuruu gargaj zow shiidwer gargalaa ta buhend bayrlalaa
2012-01-18
etsestee ardin naml ard tumniihee toloo temtsej bna urgelj ard tumni8ihee tald baidagt bayrlalaa ta nart amjilt husey
2012-01-18
irgen:
tiimee ta nar chadnaa ta narig demjij bga shu ard tumen chin
2012-01-18
bathurel:
hujaagiin taliig barimtlagch batboldoo ter ouy tolgoid baigaa hujaagiin yaltanguudaa mongoloos gargaachee naashaa hudluh beltgeltei baidag yam baina
2012-01-18
Монгол:
За яамай даа . Жагсаж өлсөж цангахгүйгээр сонгууль хүртэл Сү . Батболд Сайдыгаа тайван ажиллулцгаая , яагаад гэвэл энэ хугацаанд нэг өрхийн орлого 1 САЯ төгрөг , тэтгэвэрийн доод хэмжээ 400 мянган төгрөг, аймгуудын төвүүд нийслэлтэй цардмал замаар холбогдож гэх мэт бидний амьдрал Катаруудынх шиг болох юм байна шүү ах дүү Монголчууд аа !
2012-01-18
horloo:
100% bieluulene gej ulger yarihaa boliochee odoo 10% gui huvtai bielelt 6 sariin dotor yaj bieleh be batboldoo ikh sul doroi undesnii uzelgui hun erunhii said baigaad haramsah yam daa nuguu tug shataadag soliot ulaan communist hurelsuhiig shadraar tavisan bna ene MAN nam sunuj mongol tumen amrah yamsan bukh yamiig hujaad uguud duuslaa
2012-01-18
itgel:
ardin naminhan uls eh ornihoo toloo tuushtai temtsej bga ardchilsan naminhan zasgiin gazraas garlaa geed shantralgui AJLAA URGELJLUULJ BGA NI SAISHAALTAI HERHG YUM
zochin:
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. /Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-18
Шаампар здааааа.
2012-01-18
Нүгэлт хулгайч Батболд:
Энэ нүгэлт хулгайч Батболд үнэхээр ард түмнийг басамжилж мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлнэ яаж хэлж чадаж байнаа.Хувьсгал гарахаар Монгол улсын хилээр амьд гарахыг чинь харнаа.
2012-01-17
zochin:
Энэ ху нам ерөөсөө коммунизмаасаа салаагүй байна ш дээ. 100 хувь гэж хаа ч байхгүй ээ малаа. Дуунд л байдаг байх
2012-01-17
gutsoo
2012-01-17
ard tumen:
bugdiiis hu hamahiin tuld uzel surtal l heregteieeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-01-17
bugdiiis hu hamahiin tuld uzel surtal l heregtei
2012-01-17
ard tumen ta nart itgej bga amjilt husey zalusaa
2012-01-17
sanaa zowj bn:
АН-аас орж ажиллаж байгаа зургаан сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг албан ёсоор мэдэгдэж гарын үсэгтэй өргөдлөө шадар сайд гардуулчаад яваад өгсөн юм байхаа хахаха хөгжилтэй муу нохойнууд юм аа арай ч дээ нэг муу намын эрх ашгаас болж монголын ард түмнийг хууран мэхлэн байж гарч ирчээд одоо яадаг гэн Монгол төрийн сайдын 6 суудал эзгүй монгол төрийн ажил цалгардах ёстой гэж үү ажлаа хийж чадахгүй дийлэхгүй хаяж байгаа мануухайнууд Төр засгийн ажил завсаргүй цалгардахгүй явах ёстой Батболд сайд та ажлаа амжилттай хийж дараагийн сонгуульдаа нүүр бардам байна гэдэгт итгэж байна 6 сайдаар сонгогдон ажиллахаар болж байгаа залуучууддааа амжилт хүсье Та бүхэн хүчирхэг Монгол улсыг цогцлоон бүтээж чадан гэдэгт итгэж байна
2012-01-17
амлалт:
цалинг яаж 3 дахин нэмэгдүүлх болж байна? 2 дахинаа ч чадахгүй байхад нь багш нар ажил хаяж байж нэг юм2дахин болгоо биз дээ.
2012-01-17
itgel:
ALIWAA YUM SHAT DARAALALTAI BDAG 2N DARAA 3 BAIDAG BISHUU NEG DOR PALHIIITEL NEMCHWEL MARGAASH NI INFLYATSI YU BOLOH BILEE GEDGIIG TOOTSOOLOH HEREGTEI BIZDEE
zochin:
Энэ ху нам ерөөсөө коммунизмаасаа салаагүй байна ш дээ. 100 хувь гэж хаа ч байхгүй ээ малаа. Дуунд л байдаг байх
zochin:
tanai namiihan chadnaa mongol turin bodlogo tsaash urgeljlen telj uudam saihan eh ornoo tsegluulen hughjuuleh ni bidnii uureg zaluuchuudaa ta ar chadnaaa amjilt husie.
2012-01-17
gutsoo