Мөсөн харвааны аваргууд тодорлоо

img

Монголын мөсөн сурын холбоо нь урианхай түмний уламжлалт харваа болох мөсөн сурын харвааг олоннийтэд сурталчилан хөгжүүлэх, түүний ёс жаягийг таниулан мэдүүлэх, уламжлалаа сэргээх, дагаж мөрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тус холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харвааны нэг 2012 оны нээлтийн харваа нэгдүгээр сарын 15-ны өдөр Туул голын тунгалаг мөсөн дээр болж өндөрлөлөө. Тус харваанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, Баян-Өлгий аймаг, Дорнод аймаг, Төв аймгийн  Улсын мэргэн, Урианхай сурын хошой мэргэн, спортын мастер А.Хонгор, Халх, буриад, урианхай сурын спортын мастер Б.Амарсайхан, урианхай сурын спортын мастер Д.Октбярь,  Б.Баттулга тэргүүтэй  50 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьсон байна. Урианхай ард түмний уламжлалт “МӨСӨН” сурын харвааг зохион байгуулахад барилгын засал чимэглэлийн “Их баян констракшн” ХХК ивээн тэтгэн оролцож, өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ цуваа харваагаар сорьж, харваачдаас 20 сумнаас 13 онож тэргүүн байранд  Багануур дүүргийн залуу харваач Манцуйгийн Хаш-Эрдэнэ, 12 онож хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач Шонхор биеийн тамирын дээд сургуулийн оюутан, залуу харваач Баасанжавын Сундуй, 11 онож гуравдугаар байранд Биеийн тамир спортын “Хүч” хорооны харваач, монгол улсын мэргэн, урианхай сурын хошой мэргэн, спортын мастер Аюушийн Хонгор нар тус тус эзэлж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ