Найм дахь их мастер мэндэллээ

img

 

Узбекистан улсын Ташкент хотноо үргэлжилж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусахаас нэг өргийн тоглолтын өмнө Дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын Мишээл тус тэмцээнд түрүүлэх болзлыг ханган ОЛОН УЛСЫН ИХ МАСТЕР-ын болзлыг хангалаа. Тэрээр 15 настай бөгөөд манай улсаас хамгийн залуудаа энэ өндөр цолонд хүрч байна. Б.Мишээл 2016 оноос эхлэн Азийн АШТ-д тасралтгүй оролцож байна.



Азийн АШТ-ий үндсэн төрлийн тэмцээн маргааш өндөрлөнө.



Үр дүн, бусад мэдээллийг www.asiadraughts.org-оос үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Баяр хүргэж улам их амжилт хүсье. Энэ цөөхөн хүнээс ийм амжилт гаргаж байгаад талархаж байна. Баяр хүргэе.
2019-06-30