Шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгахыг хуулиар хориглодог

Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзээд байгаа. Бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгч нарын нэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр
-Хориод хоногийн өмнө би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр томилогдсон байсан. Лхагва гаригт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дотор миний нэр орсон.
Би өнгөрсөн гурав дахь өдөр мэдээ сонсоод, дөрөв дэх өдөр ажлаа хүлээлгэж өгөх юм байна гэж ойлгосон. Гэхдээ надад зарлиг гардуулж өгөөгүй байсан. Гэхдээ би Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж, би хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна гээд бичгээ бэлтгэж байтал АТГ аас ярьсан, “Уулзах хэрэгтэй байна” гэсэн. Гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж очсон. Гэрт нэгжлэг явуулсан. Прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг явуулсан. ажлын цаг дуустал нэгжлэг явуулсан. Тав дахь өдөр би хүсэлтүүдээ өгч чадаагүй.
АТГ -ын нэгжлэг хийсэн комиссорт бичгээ өгсөн. Комиссаруудаас АТГ т очиж, тайлбар өгөх хэрэгтэй байх гэсэн. Хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд очсон. Дүүгийнхээ машинд суугаад явахад комиссар хамт яваад гэрчийн мэдүүлэг өгсөн. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн асуудлаар мэдүүлэг авах үед л энэ асуудалтай холбож байгааг мэдсэн. Түүнээс өмнө би энэ хэргийн талаар мэдэхгүй.
2017 онд Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй хэрэг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг шийдвэрлэгдсэн. Энэ шүүх хуралдаанд би даргалагч шүүгчээр оролцсон. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон. Гэхдээ би Монголын төрд итгээж бйна. Энэ хэргийг яаж шийдвэрлэсэн бэ гэдгээр шалгаж байцаагаагүй байх. Өөрөөр хэлбэл, намайг Асгатын мөнгөний ордтой холбоотой хээл хахууль авсан хэргээр түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон. Надад ийм зүйл байхгүй.
Миний хувьд 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнцэн элсэж орж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт орж тэнцээд суралцаад улаанд дипломтой төгссөн. Төгсч ирээд ХЗДХЯ-нд ажилд сонгон шалгаруулалтад тэнцээд орж байсан. Сургуульд, ажилд орохдоо би арын хаалга, танил тал ашиглаж байгаагүй, ийм зүйлд одоо өртөж байгаадаа гайхаж байна.
2012 онд Нийслэлийн Шүүхэд орон тоо гарсан байсан, шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед ШЕЗ 14 гишүүнтэй ажиллаж байсан.Энэ үеэс би Нийслэлийн шүүхийн иргэний танхимын шүүгчээр ажиллаж эхэлсэн. 2012-2019 оны хооронд шүүгчээр ажиллаж байхдаа хүмүүстэй хэлхээ холбоонд орж байгаагүй.
Монгол Улсын шүүх хууль хяналтын байгууллагад хээл хахууль үүсгэгдсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэгдсэн гэж үзэж байнаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэж болохгүй хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танд ямар нэг хардлага байгаа юу?
-Одоогоор би чөлөөлөгдөөгүй байна. Би шүүгчийн хувьд бол бусдыг хардах эрхгүй. Энгийн иргэн хардаж болдог. Энэ хэвлэлийн бага хурлыг хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өөрөө бодож шийдвэр гаргаж хийж байна. Бусад шүүгч нарыг төлөөлөн ярих эрхгүй. Би зөвхөн Оюунтунгалаг гэж хүнийг төлөөлж ярьж байгаа. Би хэрэг шийдсэнтэй холбоотой шүүгчийг мөрдөн байцааж байгаа гэж бодохгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ