Б.Батчулуун: Никитончуудын магнайг тэнийлгэсэн үй олон үзэгчиддээ баярлалаа

"Никитон" хамтлагийн 25 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд нижгэр боллоо. Энэ сарын 29-ний 12.00 цагаас эхэлсэн тоглолт энэ сарын 30-ны 02:00 цаг үргэлжилсэн гэж үзэгч фэнүүд нь сэтгэл догдлон ярьж, сошиал ертөнц ч амралтын өдрүүдэд "Никитон"-оор амьсгаллаа.
"Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун ч өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэгчиддээ талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Тэрбээр "25-н жилийнхээ ойг олуулаа тэмдэглэе гэж хүсч байсан юм. Үзэгч олон маань үй олноороо хүрэлцэн ирж Никитончуудынхаа магнайг тэнийлгэлээ. Маш их баярлалаа та нартаа!!" хэмээн жиргэжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ