БНАСАУ “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох” уриатай зоос гаргажээ 
2019-07-03

БНАСАУ-ын төв банк Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход зориулсан дурсгалын зоос гаргасан талаар Ёнхап агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн дамжуулснаар зоос гаргасан талаарх мэдээллийг Солонгосын эвлэрэл болон хамтын ажиллагааны зөвлөлийн төлөөлөгч Ли Сан Хен өгсөн бөгөөд зоосон дээр “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох”, “дэлхий даяар энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах” гэсэн үгсийг сийлсэн гэж Зөвлөлийн төлөөлөгч онцолсон байна. 


 Пхеньян цөмийн зэвсэггүй болох үйлд хүчин чармайлт гаргаж байгаагийн илэрхийлэх үүднээс ийм цуврал гаргасан гэж ажиглагчид үзжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин