Нүгэлийн нүдийг гурилаар хуурсан нь
2019-07-03

Иргэн Б явган хүний зам дээр байшин барьжээ. Эрүүл нэг нь тэр байшинг тойроод гардаг юм гэхэд харааны бэрхшээлтэй өөр нэгэн тэр байшинг мөргөөд л зогсоно. Хамгийн гайхалтай нь энэ байшин эрх мэдэлтэй даргын зохих ёсны зөвшөөрөлтэй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших эрхийн 130.0 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээг 2019 оны 03 дугаар 15-ны өдөр олгосон байна. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 129.96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн дугаарт бүртгэж, гэрчилгээг ч олгож.

 

 

Нийтийн эзэмшлийн, явган хүний зам дээр байшин барилга барих зөвшөөрөл өгсөн дарга танд хууль дүрэм үйлчилдэг үү. Иргэнийг бодох сэтгэл байна уу. Тэр зөвшөөрлийг баталгаажуулж, гэрчилгээ олгож эзэмшүүлсэн нийслэлийн бүртгэлийн байгууллага ч гэж, ёстой дугуй дугуйгаа олжээ. 

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зам дээр тээглэсэн байшингийн эзэмшигчийн бичиг баримтад шалгалт хийсэн байна. Тэгээд тус үйлчилгээний зориулалттай барилга нь явган хүний зам дээр баригдсан учраас хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих орчинг хязгаарлаж, тэдний аюулгүй зорчих эрхийг зөрчсөн байна хэмээн дүгнэж. Тиймээс иргэн Б-д шаардлага өгч, хараагүй иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, хөтөчийн зам талбайг засаж тохижуулах үүргийг өгсөн байна. Иргэн Б ч энэ үүргийг дуулгавартай биелүүлж, байшингаа тойруулан явган хүний зам хийжээ. Төрийн байгууллагын өгсөн үүрэг, иргэний гүйцэтгэл хоёр ч нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэгч болжээ. 

 

Гэхдээ мэргэжлийн хяналтынхан ингээд орхисонгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тухайн газрын эрхийг цуцлах албан тоот хүргүүлсэн байна. Одоо улаан зам дээр байшин барих эрх өгсөн дарга нийт иргэнийг бодох уу, нэг хүний эрх ашигт үйлчлэх үү гэдгийг харах л үлдлээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Ийм л дампуурал энэ засаглалын үед хаа сайгүй байна даа. Нэг жилийн дараа иргэд СОНГУУЛИАР Л ХАРИУГ НЬ ӨГНӨ ДӨӨ
2019-07-04
nileen ataman ax baixdaa diildexguibaix shuu
2019-07-03
irgen:
eniig barihiig zovshoorson hyniig shuud ajlaas avch hay, halaad hariuzlaga tooz. lav eryyl hyn bish baina
2019-07-03
irgen:
za estoi eleg hataalaa, eniig barisan bariulsan hymyys setgeziin ovchtei baihaa….nuraaj hay naad zamiin sadaagaa, yhej baisan malnuud ve yasan
2019-07-03
hohi ni nuraa
2019-07-03
Аман хуур кинон дээр сайхан түрдэг дээ
2019-07-03
ene yavch eruul bish baidal
2019-07-03
troktaraar shuud dairaach davarsan gulug ve 1 hunii tuluu niiteeree hohirohuu
2019-07-03