Сэрэмжлүүлэг: Хэнтий аймагт хүүхэд мориноос чирэгдэж нас баржээ

Хэнтий аймагт хүүхэд моринд чирэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал тус аймгийн Өмнөдэлгэр сумын 7-р баг Хурх тосгоны эмнэлэгт Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин суух хаягтай Н.Б гэх 13 настай эрэгтэй хүүхэд моринд чирэгдэж 2 бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдаж нас барсан байдалтай хүргэгджээ.
Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Өмнөх жилүүдэд хурдан морины уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан.
Иймд эцэг эхчүүд үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргээ ухамсарлаж, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ