Галт тэрэг автомашинтай мөргөлдсөн осол гарчээ

Автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ.
Тодруулбал өнөөдөр /2019.07.09/ 11 цаг 40 минутын орчимд Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр Сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Гарамын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед "Toyota prius" маркийн автомашин гарам руу орсноос үүдэн осол гарчээ.
Автомашинд 2 хүн зорчиж явсан бөгөөд ГССҮТ-д хүргэгдээд байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ