Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хүчит бөхийн барилдааны хамгийн залуу начинаар Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр тодорлоо. Тэрбээр энэ жил 21 насандаа Улсын начин цол хүртэв. Улсын начин Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Сандагдоржийг давж, начин цолны болзлыг хангасан юм.
Мөн тэрбээр жил бүрийн наадмаар хамгийн залуу начинд олгодог хурдан удмын дааганы эзэн боллоо.
В.Бат
Уншиж байна |