Өвөр Монгол метротой болно

Өвөр Монгол тун удахгүй анхны метротой болно гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Өвөр Монголын нийслэл Хөх хот дахь метроны анхны метроны шугмын туршилт 2019 оны 12 дугаар сарын сүүлээр эхлэх юм байна.
Энэ хотод 37.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар метроны хоёр шугам барихаар төлөвлөж байгаа гэнэ. Эдгээр нь нийтдээ 49.02 км зай туулж, 43 өртөөн дээр зогсох юм байна.
Одоогоор нэгдүгээр шугмын ажил хэдийнэ дуусч, ашиглалтад оруулах ажил явагдаж байгаа бол хоёрдугаар шугам барилгын үе шат дээрээ байгаа гэнэ. Хоёрдугаар шугмын туршилтыг 2020 оны зургаадугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ