Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшье
2019-07-16

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сурын талбай, Шагайн харваа орчимд 114 ширхэг хог хаягдлын ангилан ялгалтын хогийн сав, 50 ширхэг холимог хогийн сав байршуулжээ. Ингэснэээр 2739 кг хуванцар, 484 кг лааз,  242 кг гялгар уутыг ялгасан байна.

 

Мөн иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох мессеж бүхий баннеруудыг өлгөж, Сайн дурын оюутан залуучууд наадамчин олонд Хогоо ангилж, цэвэрхэн наадах талаар ухуулга сурталчилгаа хийжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин