Зөгийн үрэгдэл Орос оронд 1 их наяд рублийн хохирол авчирна  

img

 

Энэ зун Оросын олон мужид зөгий үй олноороо үрэгдсэн тохиолдол гарсан. Тухайлбал Удмурт, Марий Эл, Липецк, Саратовск, Ульяновск, Курск, Ростов мужуудад болон Алтайн хязгаарт зөгий олноор үхжээ 


Зөгийн бүл үрэгдсэн нь тариаланд пестицид болон бусад химийн бодисууд ашиглах журмыг зөрчсөнтэй холбоотой байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 


Зөгийн бүл үй олноор мөхөж байгаатай холбоотой асуудлаар Оросын Төрийн думын байгалийн нөөц, газрын харилцааны хороон дээр зөвлөгөөн болсон байна. Энэ  үеэр Зөгий үржүүлгэ, зөгийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулагчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Альфир Маннапов “Эдийн засагчдын тооцоолсноор зөгий үрэгдснээс үүдэлтэйгээр Оросын эдийн засагт хамгийн багадаа 1 их наяд рублийн хохирол учирна” хэмээн мэдэгджээ. 


Түүнчлэн энэ зөвлөгөөнд оролцогчид пестицид хэрэглэсний улмаас зөгий олноор үрэгдэж байгаа  нь дэлхийн хэмжээний асуудал хэмээн онцолсон байна. Химийн бодисууд тэр дундаа Хятадад үйлдвэрлэсэн бодисуудыг хяналтгүй ашигласны улмаас хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хор хохирол учирж байгаа тул үүнд зохих хатуу хяналтыг тавих ёстой гэж зөвлөгөөнд оролцогчид онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ