Аянга бууж хоёр үхэр хорогджээ

Малчны хотонд аянга бууж хоёр үхэр хоргоджээ.
Тодруулбал Баянхонгор аймгийн Заг сумын Баян-Улаан багийн “Навтан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ 07.18-ны өдрийн 21:40 цагт аянга бууж малчин Г-гийн 2 үхэр аянгад ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн А аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 21:45 цагт мэдээлсэн байна.
УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ