Х.Баттулга: Ард түмний засаглах эрхийг хангах хэрэгтэй

img

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр зөвшилцөх ажлын хэсэг хэлэлцүүлэг хийж байгаа. Өчигдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр хэлэлцүүлэг хийж, улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагынхан оролцсон. Өнөөдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийж байна. Хэлэлцүүлгийг Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ. Тэрбээр:

 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг нэмэлт, заалт бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хүн амын өсөлт, сүүлийн 10 гаруй жилд өрнөсөн үйл явц харуулж байна. Хэт цөөн парламентын гишүүдтэй байгаа нь дэлхийн жишгээс хоцорч байна.

 

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь нийгмийн шаардлага юм. Эрх баригч улс төрийн хүчин сонгуулийн жилийн өмнө өөрсдөд ашигтайгаар сонгуулийн хувилбарыг гаргадаг нь УИХ-ын нэр хүндийг унагаж, зүй бус үйл ажиллагаа болж байна. Ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан засаглах эрхэнд халдаж байна. Ийм учраас Үндсэн хуулиар зааж, ард түмний засаглах эрхийг хангах хэрэгтэй.

 

Ард түмний засаглах эрхийн баталгаа болж буй чөлөөт сонгуулийн утга учир гажиж, сонгууль нэр дэвшиж байгаа хүн санал худалдан авах үйл ажиллагааг өргөн хүрээнд худалдаж явуулж байна. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл. Ард түмний засаглах эрхэд халдсан бусармаг үйл ажиллагаа албан тушаалд дурлагсдын болчимгүй үйлдэл гэж үзэх нь хэтэрхий гэнэн хэрэг юм.

 

Улс төрийн намууд өмчгүй байх, орлого зарлага нийтэд ил байх шаардлага нь санаандгүй зүйл биш. Улс төрийн нам иргэдийн өмнөөс төрийн бодлого шийдвэрийг тодорхойлдог. Иймээс улс төрийн намын асуудалд нийтээрээ анхаарч дотоод хариуцлагатай, санхүүжилт нь ил тод, бодлогын намыг төлөвшүүлэх зүй ёсны шаардлага бидний өмнө тулгараад байна. Эс бөгөөс хувийн амбицтай хүмүүс мафийн зарчмаар улс төрийн намыг удирдсаар байх болно. Өөрчлөлт шинэчлэлт эрчтэй хийгдэж, сайн бүхэн  түгэн дэлгэрэх болтугай хэмээлээ.

 

Дараагаар нь хэлэлцүүлэг явуулах дараалал, дүрмийг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт танилцуулав. Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, АН-ын байр суурийг тус тус танилцуулсны дараагаар асуулт хариулт үргэлжлэх юм байна.

 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн орлогч дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа юм.

 

Дараагаар нь ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг танилцууллаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил бол, гишүүдийн тоог 108 болгохоор тусгасан. Энэ нь парламентын засаглалтай улс орны дундаж жишиг гэдгийг онцолж байлаа.  

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Офшортон идэж уусан нехдуудтэй хариуцлага тооцож чадахгуй байж гишуудийг108 болгох хэрэггуй Харин ч цеелех хэрэгтэй ундсэн хууль хэлэлцэх ч юм том хууль батлах уеэр хот аймгуудын дарга иргэдийн телеелелее оролцуулаад л шийддэг байх хэрэгтэй 75 гишуун ажил хийхгуй чадваргуй байхад 108 бол ард тумэн дургуйцэж байна
2019-07-24
ДЭЭД ДООД 2 ТАНХИМТАЙ ХУРАЛААР ШИЙДДЭГ БАЙХ ЁСТОЙ. БОГД ХААНТ МОНГОЛ УЛС МАНЖААС САЛАХДАА ИЙМ БАЙСАН. ОДОО БИД ОРОС, ХЯТАДААС САЛАХДАА ИЙМ БАЙХ.
2019-07-23