Хорооллын дундах замд үүсдэг маргааныг ингэж шийдвэрлэв


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван цэг, Баянзүрх дүүрэг орчимд хоёр цэгийн нийт таван авто замыг нэг чигийн урсгалтай болгох ажлыг өнөөдрөөс буюу долдугаар сарын 25-наас эхлүүлж байна.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завъяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо. Энэ зам дээрээс Тээврийн цагаагийн албаныхан мэдээлэл өгөв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлстийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Энэхүү замаас гадна өөр дөрвөн зам нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа. Эл таван чиглэл дээр замын хөдөлгөөний ачаалал ихтэй бөгөөд бүгд орон сууцны хорооллын дундах зам. Гэтэл хоёр талаасаа тулдаг тул жолооч нар хоорондоо маргалдах улмаар дуут дохиогоо хангинуулах асуудал үүсдэг. Үүнээс улбаалан дуут дохио дугаргаж хүүхэд сэрээлээ, шөнө орой унтуулахгүй байна гэдэг гомдол иргэдээс маш их ирдэг. Иймд хорооллын дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж иргэдийн гомдол маргааныг шийдвэрлэж байгаа юм. Наймдугаар сарын 10-ныг хүртэл хөдөлгөөний эрчим ачаалал байгатай үед иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг түлхүү гүйцэтгэж ажиллана. Арга хэмжээ авч торгохгүй. Иргэдэд мэдээлэл өгч ажиллана” гэв.

Мөн Чингэлтэй дүүргийн 2-р хороо буюу Голомт банк, Компьютер ланд төв орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж, Баянзүрх дүүрэг 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх замыг тус тус нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орууллаа.



Баянзүрх дүүрэг, 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх
Баянзүрх дүүрэг, 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж
Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замууд
Чингэлтэй дүүрэг, 2-р хороо буюу Голомт банк, “Компьютер ланд” төв орчмын зарим замууд
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ