Дэлхий нийт “Исламын улс”-тай тэмцэж байх зуур “Аль-Каида” хүчирхэгжсэн гэв 

img

 

Дэлхий дахин “Исламын улс” алан хядах байгууллагатай хийх тэмцэлд бүх анхаарлаа хандуулж байх зуур сүүлийн таван жилд “Аль -Каида” алан хядах бүлэглэл хүчирхэгжсэн гэж АНУ-ын Төрийн департаментын терроризмтай тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч Нейтан Сейлс мэдэгджээ. 


“Сүүлийн таван жилд дэлхий нийтийн анхаарал Ислам улс дээр төвлөрсөн байх үед “Аль-Каида” хиад хөдөлгөөний үзэл суртал, шуурхай байдлын талаар дахин зарлахын тулд чимээгүйхэн нөөц боломжоо бэхжүүлсэн” гэж АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын сонсголд зориулсан бичгэн мэдэгдэлдээ Нейтан Сейлс онцолжээ. 


Сейлсийн цохон тэмдэглэснээр “Аль-каида”сүлжээ 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаа үйлдэж байсан үеийнхтэйгээ харьцуулахад хавьгүй их гишүүнтэй болсны дээр сөргөлдөөний бүсүүд, шинээр гишүүн элсүүлэх, санхүүжих, дайралт төлөвлөхийн тулд аюулгүй байдлын систем дэх учир дутагдалтай талуудыг ашигласан хэвээр байгаа гэнэ. 


Үүний зэрэгцээ Исламын улс АНУ болон түүний холбоотнуудын эсрэг халдлага үйлдэх чадвартай, дэлхий дахины аюул занал болсон хэвээр байгааг Төрийн департаментын зохицуулагч онцолжээ. 


Энд дуулгахад, “Аль-Каида” бүлэглэл нь исламын ваххабит урсгалын, олон улсын хамгийн том алан хядах байгууллагуудын нэг юм. 


1988 онд байгуулагдсан энэ бүлэглэл Афганистанаас Зөвлөлтийн цэргүүд гарсны дараа АНУ болон исламын орнууд дахь Америкийн холбоотнуудын эсрэг тэмцэл явуулж эхлэсэн. Тэд “Агуу исламын халифат”-ыг байгуулах, исламын орнууд дахь “барууны дэглэм”-ийг унагах зорилготой гэж мэдэгддэг.

 
1998 онд Кени болон Танзаний нийслэлүүд дэх АНУ-ын ЭСЯ-д дэлбэрэлт үйлдсний дараа “Аль-Каида” дэлхийн №1 алан хядах байгууллага гэх статустай болсон юм. Энэ бүлэглэл 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн халдлага зэрэг томоохон алан хядах ажиллагаа олноор явуулсан. 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongolian:
Бидний өвөг дээдэс энэ хачин баачкаануудын өвөг дээдсийн чяцагийг савируулж явсандаа
2019-07-25