Энэтхэг: 51 хүн аянганд цохиулж амиа алджээ

Сүүлийн долоо хоногт Энэтхэгт 51 хүн аянганд цохиулж амиа алдсан талаар ВВС мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр дуу цахилгаантай аадар ихээр орж буй Бихар, Жаркханд мужуудад дээрх эмгэнэлтэй хэргүүд гарсан байна.
Аянганд цохиулсны улмаас Бихарт 39 хүн Жаркхандад 12 хүн амиа алдаж, олон хүн гэмтэл бэртэл авчээ.
Энд дуулгахад, зургаадугаар сарын сүүлээр муссон / Муссон нь дэлхийн цаг агаарын агаарын температурын зөрүүгээс шалтгаалсан улирлын тогтвортой салхи / Өмнөд Азийг чиглэсэн бөгөөд сүүлийн 10 жилд тохиосон хамгийн хүчтэй салхи гэж цаг уурчид мэдэгдэж байгаа юм. Дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Өмнөд Азийн орнуудад тээврийн харилцаанд хүндрэл учирсны дээр олон барилга байгууламж нурж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол нэг бус удаа гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ