Цагаан ордон: Трамп, Х.Баттулга нар батлан хамгаалахын салбарын асуудал хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч энэ сарын 31-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай Цагаан ордонд уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм мэдэгдлээ.
“Айлчлалын үеэр АНУ болон Монгол улсын аюулгүй байдлыг бэхжлүүлэх, хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гол анхаарлаа хандуулна” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд онцолсон байна.
Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд “батлан хамгаалах, худалдаа болон хөрөнгө оруулалтын салбар” дахь асуудлууд, түүнчлэн “чөлөөт нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг дэмжих, хоёр орны бат бэх түншлэлийг хангах ” асуудлуудыг хэлэлцэнэ гэж Гришэм мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ