118 хүүхэд өргөж авсан эмэгтэй 20 жилийн ял сонсжээ 

img

 

Хятадын Хэбэй мужийн оршин суугч эмэгтэй онц их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр 20 жилийн ял сонссон талаар ВВС мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Ли Лизюань нэрээрээ алдартай Ли Янься гэх 54 настай эмэгтэй 2006 оноос эхлэн орон нутгийн хэвлэлээр буяны үйлстэн гэдгээрээ алдаршиж эхэлжээ. Тухайн үед тэрбээр өөрийнх нь салсан нөхөр хүүг нь хар зах дээр 7000 юаниар зарсан, улмаар хүүгээ олж авсны дараа бусад хүүхдүүдэд туслахаар шийдсэн гэж өөрийнхөө талаар ярьж байсан гэнэ. 


Янься 1996 оноос эхлэн төмөр олборлох компани ажиллуулсан бөгөөд үүнийхээ ачаар Хэбэй мужийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болжээ. Энэ үеэрээ тэрбээр уурхайнхаа ойролцоо 5-6 орчим насны охин байнга явахыг анзааран, өнчин гэдгийг нь мэдэж үрчилж авсан гэж хэвлэлийнхэнд ярьж байсан гэнэ. 


Энэ охин түүний үрчилж авсан анхны хүүхэд байсан бөгөөд үүний араас орон гэргүй олон хүүхдийг асрамжиндаа авч, “Хайрын тосгон” асргамжийн газар нээжээ. 2017 онд түүний хүүхдийн асрамжийн газарт 118 хүүхэд амьдарч байсан гэнэ. 


Чухамхүү энэ үеэс л энэ эмэгтэй хүүхдүүдийн нэрийг ашиглан луйвар хийдэг гэх гомдол мужийн захиргаанд ирэх болжээ. 


Улмаар 2018 оны тавдугаар сард цагдаагийнхан шалгалт хийхэд түүний банкны дансуудад 20 сая гаруй юань, 20 мянган доллар байгаа нь илэрсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй Land Rover, Mersedes Benz зэрэг өндөр үнэтэй машинуудтай гэдэг нь тогтоогдсон бөгөөд Хятад эмэгтэй 2011 оноос хойш луйвар хийж байсан нь тодорхой болжээ. 


Ли Яньсяг шүүх хурал долоодугаар сарын 24-нд болж, түүнийг луйвар хийсэн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, нийгмийн эмх журам зөрчсөн хэргээр 20 жил хоригдох, 2,7 сая юанийн торгууль төлөх шийтгэл ноогдуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zagdaa baishd
2019-07-29
hahahahaha:
manai mongol dahi salbar ni eliiregch shde . kk
2019-07-28
манай элбэгээ шиг
2019-07-26
Uu:
Manaid ch iim adguusnuud bga !! Heden orkuudaar uuriguu magtuulj bichuuldeg !! Eswel uvchintei uruul tatanhai huuhed tewrch zurag awhuulaad l door n zohion baiguuttaigaar heden umhiinuud iiii iii gj matriin nulimas unagaad bair awch ugui gd l 5 10 myanga shiljuulsen ss tawiad l humuus ees mungu salgaad surtsan hden novsh uud bgaad bndaa !!!
2019-07-26