Туркменистан: Ерөнхийлөгчийн хүү ажилтнуудаа гар утас хэрэглэхийг хоригложээ

Туркмений Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 16-ны өдөр хүүгээ Ахалскийн велаятын тэргүүнээр томилсон. Ийнхүү түүний хүү Сердар Бердымухамедов Ахалскийн велаят (захиргаа-нутаг дэвсгэрийн үндсэн нэгж)-ын тэргүүнээр томилогдсон даруйд захиргааны ажилд олон өөрчлөлт гарсан гэнэ.
Энэ талаар орон нутгийн иргэд болон захиргааны ажилтнуудаас авсан эх сурвалжтайгаар “Хроника Туркменистана” цахим хуудас мэдээлжээ.
Ахальскийн велаятын цахиргааны төв нь Ашхабадаас найман километрийн зайд орших Аннау хотод байрладаг. Бага Бердымухамедов ажилдаа хамгаалагчид дагуулан, хар теньтэй машинаар ирдэг гэнэ.
Түүнийг ажилдаа ирэх болон гарах үеэр хэлтсүүдийн ажилтнууд өрөөнөөсөө гарах эрхгүй байдаг аж. Мөн даргын өрөөний үүдэнд байнга хамгаалагч зогсдог гэж эх сурвалжууд мэдээлжээ.
“Одоо маш цөөн ажилтан л хякимын өрөөнд орох эрхтэй. Бүх ажилтнуудад шаардлагагүй бол өрөөнөөсөө гарахгүй байх, гарсан тохиолдолд чимээ шуугиан гаргахгүй байхыг анхааруулдаг. Түүнчлэн гар утас ашиглахыг хориглосон. Захиргааны тэргүүн янз бүрийн ёслолын арга хэмжээнд бэлтгэх, явуулахад л гол анхаарлаа хандуулдаг. Удирдлагандаа байдаг хүмүүстэй ярихдаа байна хэлдэг үг нь “Хүзүүг чинь хуга мушгина шүү”- хэмээн захиргаанд ажилладаг нэгэн ажилтан ярьжээ.
Мөн хувийн асуудлаар оршин суугчдыг хүлээж авахыг нэг мөр зогсоосон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ