Америкийн иргэн 89 насандаа Килиманжоро ууланд авирчээ

АНУ-ын иргэн Энн Лоримор Африкийн Килиманжаро ууланд 89 настайдаа авирснаар дэлхийн дээд амжилт тогтоосон хэмээн АВС 15 телевиз мэдээлжээ.
Тэрбээр хэдэн жилийн өмнө энэ уулын оргилд гарснаар хамгийн өндөр настай авирагч болсон ч түүнээс хойш хэдхэн сарын дараа өөр нэгэн эмэгтэй, мөн эрэгтэй ахмад уулчин дээд амжилтыг нь шинэчилсэн байна. Тиймээс Лоримор Африкийн хамгийн өндөр оргилд дахин гарахаар шийджээ.
"Дөнгөж авирч эхлэсэн түвшин рүүгээ эргэж буусан, унасан гээд сэтгэл түгшээсэн зүйл олон байлаа. Миний бие өвдөж, гүнзгий амьсгал авч чадахгүй байсан. Хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадахгүй бол цаашаа явж чадахгүй нь гэж айж байлаа" хэмээн Энн Лоримор ярьжээ.
Гэвч тэрбээр оргил руу амжилттай авирч дахин дээд амжилтын эзэн болсон байна. Лоримор уул руу авирч, буухад нийтдээ 9 хоног зарцуулжээ.
Энд дуулгахад, 2017 онд Оросын иргэн Зиновий Славинский Эльбрус руу 87 настайдаа авирснаар хамгийн ахмад авирагч гэсэн дээд амжилт тогтоож байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ