Ким Жон Ун: Энэ зэвсгийн бай болох хүчнүүд асар их тарчилна 
2019-08-01

 

Өчигдөр Хойд Солонгос дахин пуужин хөөргөсөн талаар өмнө нь мэдээлсэн. Энэ үйл явдлыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун биечлэн ажиглаж, сэтгэл хангалуун үлдсэн гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ. 


“Хүндэт дээд удирдагч туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байсны дээр энэ зэвсгийн бай болох хүчнүүд аймшигтай тарчлааныг амсана гэж мэдэгдсэн” хэмээн агентлаг дамжуулжээ. 


Түүнчлэн, энэ зэвсгийг маш богино хугацаанд боловсруулсан бөгөөд “цаашдаа цэргийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэнэ”  хэмээн онцолсон байна. 

Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ 

Shuud.mn
Сонин хачин
Трамп орон гаран, энэ бацаан бүр гаран гаран. Яана даа эд нар?!
2019-08-02