Гадаад харилцааны яамныхан хариуцлага алджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж байгаа айлчлал амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч айчлалын хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвд зочлох үеэр Гадаад харилцааны яамныхан ноцтой алдаа гаргаж, Монгол Улсын нэрийг сэвтүүлсэн хэрэг гарчээ. Уг арга хэмжээний үеэр синхрон орчуулга хийхээр томилогдсон орчуулагч ажилдаа ирээгүйгээс айлчлалын бүрэлдэхүүнд орж явсан ЕТГ-ын ажилтан, Колумбын Их Сургуулийн магистр Г.Түвшинзаяад гэнэтийн үүрэг өгч орчуулга хийлгэхээр болсон байна. Синхрон орчуулга нь бэлтгэлгүй гэнэтийн нөхцөлд маш эрсдэлтэй зүйл бөгөөд урьдчилсан сайтар бэлтгэх, судлах ёстой, асар их туршлага шаардсан ажил юм.
Бэлтгэлгүй хүн гэнэтийн даалгавар авч орчуулга хийх үед сандрах, алдах явдал гарсан бөгөөд энэ нь цэвэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын ажлын хариуцлага юм. Өмнө нь 2019 оны намар, Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Гадаад харилцааны яамнаас томилж явуулсан синхрон орчуулагч ээрч, мууран түгдчиж гацсан нь хойд хөршийн хэвлэл мэдээллээр багагүй шүүмжлэл дагуулж байжээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг айлчлалын зохион байгуулалтыг сайн хангасан гэж дүгнэж байгаа нь яаруу хэрэг бололтой. Гадаад харилцааны яаманд сахилга хариуцлага гэж зүйл байхгүй болсноос удаа дараа улсынхаа нүүрийг түлсэн хэргүүд цувран гарсаар байгаа юм. Дипломат албаныхан хар тамхи тээвэрлсэн хэргүүд бол хариуцлагын зудын хамгийн том жишээ билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ